“УБТЗ”-ын орон сууцыг үнэгүй хувьчлахаар боллоо
Хэвлэсэн он: 2012.09.29

“УБТЗ”-ын орон сууцыг үнэгүй хувьчлахаар боллоо

2012.09.29

Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  3434 кв.м талбайтай, 115,864 мянган төгрөгний өртөг бүхий 56 орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүйгээр хувьчлах шийдвэрийг А.Гансүх сайд хэлэлцүүлж, Засгийн газраас дэмжиж тогтоол гаргасан байна. Зам, тээврийн сайд А.Гансүхийн хувьд  өмнө нь салбарын дэд сайдын  хувиар, УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга байхдаа ч төмөр замчдын байрны хувьчлалын асуудалд анхааран ажиллаж байсан юм. Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Багахангай, Чойр гээд томоохон өртөө, зангилаануудад байгаа 9700 орон сууцыг эзэмшигчдэд нь үе шаттай хувьчлаад байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дараах орон сууцууд энэ удаагийн хувьчлалд хамрагдах юм байна.  

-Хөтөлд: 1 сууц
-Бор-Өндөрт: 2 сууц
-Улаанбаатарт: 43 сууц
-Улаан-Уулд: 2  сууц
-Замын-Үүдэд: 8 сууц буюу нийт 56 орон сууц.

А.ЗУЛ

 

2015-01-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл