“Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах тухай

 Улаанбаатар хот

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, Төрийн Өмчийн Хорооны “Төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнд дор дурьдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо: 1

Нэр дэвшигч хараат бус гишүүнд тавигдах шаардлага:

1.   Сүүлийн 3 жил “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;

2.   Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтан ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;

3.   Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бус гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;

4.   Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухай харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;

5.   Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

6.   Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүний дотор 5-аас доошгүй жил нь ахлах болон удирдах албан тушаалд ажилласан байх;

7.   Компанийн эдийн засгийг сайжруулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан балансад дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр хяналт тавих чадвартай, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх /тээврийн эдийн засагч мэргэжлээр мэргэшсэн бол давуу тал болно/.

Бүрдүүлэх материал:

-  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

-  Анкет (CV)

-  Боловсролын үнэмлэх, диплом

-  Иргэний үнэмлэх хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

-  Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх олонд танигдсан 2 хүний ажил байдлын тодорхойлолт

-  Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангасан гэдгийг нотлох баримт бичиг, баталгаа

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

-  Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;

-  Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн;

-  Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаг;

Жич: Компанийн сайн засаглалыг дэмжих зорилготой төрийн бус байгууллагаас тавигдах шаардлагыг хангасан, удирдлагын болонмэргэжлийнөндөрурчадвар, туршлагатай нэр дэвшигчийгдэвшүүлж болно

Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот 14230, Юнескогийн гудамж, “Юнион” төвийн 14-р давхарт /Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Амгалан. Харилцах утас: 91009285/

Материал хүлээн авах хугацаа:

2014 оны 12 дугаар сарын 26-ны дотор

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн

Нэр дэвшүүлэх хороо

2014-12-15
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл